Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.
Эмэгтэй 57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 1/8 финалд Өмнөд Солонгосын Hyungjoo KIM-тэй таарч, цэвэр дарсан. Дараагийн тойрогт Узбекистаны Лайлохон Собироватай барилдлаа. Ямар ч алдаагүй, нягт сайхан барилдаж, 4:0 яллаа.
Одоо хагас шигшээд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулистай барилдах болно.
Сэтгэгдэл ( 0 )