Чөлөөт бөх: Ярыгиний тэмцээнд гадаадын бөхчүүд оролцож болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Zindaa.mn сайтын спортын тоймч,  сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ийг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тэргүүн Ненад Лалович Сербийн нийслэл Белград хотод хэвлэлийн бага хурал хийлгэж, орос тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэрээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “Орос, Беларусын тамирчдыг тэмцээнд оролцуулах хүсэл бидэнд байна. Гэвч энэ нь манай холбоо дангаар шийддэг асуудал биш” гэж ярьсан юм.
 


Ирэх жилийн есдүгээр сард Красноярск хотод зохиогдох насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ОХУ-аас хураах талаар үг дуугарсангүй. Гэхдээ ОУОХ-ноос Оросын тамирчдыг тэмцээн уралдаанд туг далбаа, сүлд дуулалгүй оролцуулж болно гэсэн шийдвэр удахгүй гарах гэж байгаа гэнэ.

Тиймээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирэх жил болох Красноярскийн Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд гадаад улсын тамирчдыг оролцохыг зөвшөөрч, харин Оросын тамирчид ДБНХ-ны нэр дээр барилдаж болно гэсэн шийдвэр гаргахаар тохиролцоонд хүрчээ.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.167) 2022 оны 09 сарын 16

Оросын явуулга яваад байна уу, үгүй юу, ОУОХ тийм амархан хоригоо цуцалчихгүй байлгүй дээ

1  |  1
Зоч(66.181.161.34) 2022 оны 09 сарын 13

Батлагдаагүй мэдээлэл,дайн дууссаны дараа шийдэгдэнэ

0  |  0
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 13

Энэ Лалович гээч нехер ДБНХ-г сайхан самарч байна аа

1  |  0
Top