Сербийн нийслэл Белград хотын "Stark Arena" цогцолборт чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаан болно.
9-р сарын 13
10:30 - 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан - 50, 53, 65, 76 кг
11:30 - 15:30 – Сонгомол дагах барилдаан – 60, 130 кг
11:30 - 15:30 – Эмэгтэй дагах барилдаан – 55, 62 кг
17:45 - 18:45 – Эмэгтэй хагас шигшээ - 50, 53, 65, 76 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, сонгомол шагнал шардуулах ёслол – 60, 130 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол – 55, 62 кг
Манай улсаас 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко), 53 кг: Батхуягийн Хулан (Аврагч), 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор), 76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар) нар барилдана.
Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал 1/8 шигшээд Мексикийн Рита Рохас Чавес, Узбекистаны Жасмина Иммаева нарын ялсантай барилдах юм. Үргэлжлүүлэн ялахад хагас шигшээд олимпын хүрэл, дэлхийн хос мөнгөн медальт АНУ-ын Сара Хильдебрандттай таарна. Японы Юи Сүсаки нөгөө талд оржээ.
ОУХМ Б.Хулан эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Фогаттай өрсөлдөнө. Ялахад дараа нь 1/8 шигшээд Казахстаны Жюлдиз Эшимоватай таарна.
ОУХМ Ө.Пүрэвсүрэн “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Мэллори Велттэй оноолт таарсан. Ялахад энэ жилийн УБ Азийн аварга, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Мива Морикаватай барилдана.
ОУХМ Г.Ариунжаргал тэгшитгэлд 2022 оны Европын аваргын хүрэл медальт Италийн Энрика Риналдитай барилдана. Ялахад ДАШТ-ий мөнгө, хос хүрэл медальт, Европын аварга Финландын Эпп Маетай учрах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Үзээд ч яах юм билээ, юу болох нь тодорхой
Үзэх арга байхгүй юм