Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай. Өнөөдөр манай тамирчдаас хамгийн түрүүнд дэвжээнд гарсан ОУХМ Ө.Пүрэвсүрэн “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Мэллори Велттэй оноолт таарсан.
Хашир туршлагатай америк бөх барилдаан эхлээд л идвхтэй барилдаж, эхний үеийг 4:0 илүүрхсэн. Хоёрдугаар үед манай бөх ажиллаж эхэлсэн ч оноогоо нөхөж чадсангүй. Велт завсар зайг ашиглан, оноо авсаар 14:4 оноогоор цэвэр ялж, дараагийн шатанд шалгарлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхан их муудаж дээ, бүгд эхний даваандаа л алуулж байншт. Яагаад ингээд их муудчихваа