Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай.
Эмэгтэй 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал тэгшитгэлд 2022 оны Европын аваргын хүрэл медальт Италийн Энрика Риналдитай барилдаж, цэвэр яллаа. Одоо түүнийг ДАШТ-ий мөнгө, хос хүрэл медальт, Европын аварга Финландын Эпп Маетай хийх барилдаан хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )