Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай.
Эмэгтэй 76 кг-д ОУХМ Г.Ариунжаргал тэгшитгэлд 2022 оны Европын аваргын хүрэл медальт Италийн Энрика Риналдитай барилдаж, цэвэр яллаа.
Дараа нь ДАШТ-ий мөнгө, хос хүрэл медальт, Европын аварга Финландын Эпп Маетай барилдсан.
Барилдаан эхлээд хоёр бөх нэг нэгнээ түрэн гаргаж, нэг нэг оноо авсан. Харин эхний үе дуусахын өмнө манай бөх өрсөлдөгчөө мушгихад нь ард нь гарч, 2 оноо авсан. Эхний үеийг тэргүүлсэн Г.Ариунжаргал хоёрдугаар үед ч илүүрхэж байгаад барилдаан завсарлаад дахин эхлэх тэрхэн мөчид хөлдөө алдаад, хүнд байдалд орж, улмаар цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )