Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай.
Эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хулан эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор яллаа.
Өрсөлдөгчөө юу ч хийлгэсэнгүй, өөрөө ажилласаар барилдааныг дуусгав. Одоо манай бөх шөвгийн наймд Юлия Леорда (Молдов), Лейла Гурбанова (Азербайжан) хоёрын ялсантай барилдана.
Сэтгэгдэл ( 0 )