Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай.
Эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хулан эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор яллаа.
¼ финалд Лейла Гурбанова (Азербайжан)-тай барилдлаа. Манай бөх торгуулийн 30 секундын нэг оноогоор ялагдаж яваад, нөхөж 3 оноо авсан.
Харин энэ үед Гурбанова зүүн мөрөндөө хүнд гэмтэж, цааш барилдах боломжгүй болсон тул манай бөх хагас шигшээд шалгарлаа. Тэрээр Шведийн бөхтэй барилдана.
Сэтгэгдэл ( 2 )
мундаг охин жинхэнэ хөдөөний малчин айлын охиндоо Хэнтий аймгын Цэнхэрмандал сумын нугаар багт аав ээж нь байгаа амжилт хүсье
Өрсөлдөгчөө гэмтээнэ гэдэг ч сайн юм биш дээ, жаахан тийм л юм болж дээ