Чөлөөт ДАШТ: Д.Отгонжаргал Алина Вукийг цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 50 кг-д Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал 1/8 шигшээд Азийн АШТ-ий хоёр медальтай Узбекистаны Жасмина Иммаеватай барилдаж, төвөггүй цэвэр яллаа.

Дараагийн өрсөлдөгч нь Румыний Алина Вук. Европын АШТ-ий 4 медальтай, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальтай,  хоёр олимпод оролцож явсан хашир тамирчин. Эхний үе хэн хэнээ хянасан барилдаан болж, манай бөх торгуулийн нэг оноогоор тэргүүлж дуусгасан.

Харин хоёрдугаар үе эхлэхэд Д.Отгонжаргал уран мэхийг угсруулан хийсээр оноо 11:0 болж, эцэст нь далаар нь цэвэр дарж, яллаа.

Одоо хагас шигшээд АНУ-ын бөх, Панамерикийн 6 удаагийн аварга, дэлхийн хос мөнгөн медальт, Сара Хильдебрандттэй барилдана.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(64.119.18.241) 2022 оны 09 сарын 16

Амжилт хүсье. \n\n

0  |  0
Баярцогт(66.181.160.21) 2022 оны 09 сарын 14

Амжилт амжилт

0  |  0
Ч.Мөнхбат(66.181.161.50) 2022 оны 09 сарын 14

\nамжилт дүү минь

0  |  0
Мрнголхүү(122.201.31.244) 2022 оны 09 сарын 17

Дэлхийн аврага болоорой.Амжилт хүсье.Зоригтой,дайчин,хийе гэснээ хийж барилд.

4  |  0
Батсайхан(192.82.89.140) 2022 оны 09 сарын 14

Амжилт хүсье.

2  |  0
9(192.82.78.182) 2022 оны 09 сарын 14

Америкийн бөхийг ялсан

2  |  0
зочин(202.126.88.82) 2022 оны 09 сарын 14

цолтой нь биш хүнтэй нь барилдана. үзүүлээд өг дөө

2  |  0
Эгэл(59.153.114.65) 2022 оны 09 сарын 14

Хильдэбрандтыг 6:2-оор ялж алтан төлөө гараад ирлээ.Маргааш Юии Сусакитай сайхан барилдана аа

8  |  0
Баттөмөр(192.82.90.208) 2022 оны 09 сарын 14

барилдах гэж төрсөн охин байна лээ

4  |  0
Ч. Болд.(150.129.142.91) 2022 оны 09 сарын 16

Яаж үзэж байна даа?

3  |  0
Зочин(202.9.46.131) 2022 оны 09 сарын 14

Отгонжаргал мундаг шүү. Та бүгд яагаад муу амлаад бна. Өөрсдөө ямар хүн юм. Тарваган ч гэх шиг .дураар чинь

4  |  0
зочин(64.119.20.29) 2022 оны 09 сарын 13

хэд гэж барилдах вэ? 50н кг\n

0  |  0
Зочин(202.126.89.167) 2022 оны 09 сарын 14

Манай бөх хүндийн төв доор, тарваган хүн стилийн сонин галбиртай охин байна, өрсөлдөгчид нь эвгүй байдаг байх даа

1  |  13
45(192.82.72.129) 2022 оны 09 сарын 15

Яасан муу амтай нөхөр вэ\n

4  |  1
эгэл(59.153.114.65) 2022 оны 09 сарын 13

Хильдабрантыг ялж болно, хүлээж харцгаая

0  |  0
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 14

Одоо еерее АНУ-д алуулна аа, манайхан АНУ, орос, япон гурвын сургаар л ялагдчихдаг доо

0  |  19
Top