Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаанууд боллоо.
Эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хулан эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор ялж, ¼ финалд Лейла Гурбановаг (Азербайжан) 1:4 ялсан.
Хагас шигшээд өрсөлдөгч нь Шведийн Эмма Мальмгрен байлаа. 0:6 ялагдаж байсан манай бөх сүүлийн хагаст шийдсэн мэх хийж, хүнд өрсөлдөгчийг цэвэр яллаа.
Тэрээр анх удаагаа дэлхийн медаль авах боллоо.
Харин медалийн өнгө ямар байхыг маргааш шийднэ. Өрсөлдөгч нь Америкийн Доминик Парриш.
Эмэгтэй 50 кг-д өнөөдөр бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн ялж байсан Д.Отгонжаргал Америкийн Сара Хильдебрандтыг ялснаар финалд шалгарлаа. Панамерикийн босоо бөх Сара бүх хүчээрээ үзэлцсэн ч манай бөхийг ялж чадсангүй. Маргааш Д.Отгонжаргал алтан медалийн төлөө Японы бөх, Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга, Азийн аварга Юи Сүсакитай барилдахаар боллоо.
Өнөөдөр Монголын багаа дэмжихээр Америкаас Л.Сэргэлэнбаатар, Цагаан Баяраа тэргүүтэй хөгжөөн дэмжигчид ирлээ.
Сэтгэгдэл ( 13 )
Cэтгэл зүй сайн байхад хожно доо.
шинэ 2Аварга төрөх болтугай, мундаг бна охидууд минь
Баяр хүргэе.Сайхан мэдээ байна.Бөхчүүддээ улам их амжилт хүсье.
Гоё шүү!!!
Амжилт хүсье хэрэггүй медаль гэж бөйдаггүй нөр их хөдөлмөр хөлс хүч шингэж байж тэр медаль нэртэй металыг авдаг юм алт байна уу мөнгө байна уу хамаагүй та хоёр шилдэг нь шүү\n
Манай чингисын удмын охид хийморьтой байж мэдаль авсаар л байх болно.
Үнэхээр гайхалтай барилддаг 2 сайхан охин гарч ирлээ . Энэ Монголчуудийг доошн хийх гэж оролдоод бгаа хужаа нарийг заылуулаачээ . Яг сайхан гарч ирж бгаа тамирчидийгл бүр үгийн муухайгаар сэтгэл зүйн нөлөөлөх гээдл үзчих юм .
Одоо ганцхан ялхлт шүү. Та 2-тоо Амжилт хүсье
Хэнд ч хэрэггүй гавьяат Баатараар яахав дээ ерөнхийлөгч ажил хийсэн болж харагдаж байгаа нь тэр байх Өөр хийх юм байх биш
Хэнд ч хэрэггуй нэг медаль нэртэй метал авч ирээд гавьяат, хеделмерийн баатар нэхээд хэвтчихнэ дээ, ичнэ зовно ч гэж байхгуй хелсний сэтгуулчдээр магтаал бичуулээд л хэвтээд байна
Баахан ялагдаж ялагдаж арай гэж хамгийн хөнгөн жинд медаль авч нүүр тахлаад дуусах байх
Юу ч гэхэвдээ. Отгонжаргалаа одоо ганцхан барилдаан. Амжилт...
Гайхалтай бахархам сайхан амжилт гаргаж байнаа манай охидууд