Энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 60 настай, "Т" гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэгдэн аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байжээ.
Тус хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарган Баянхонгор аймагт ажиллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дээрх гэмт хэргийг тус аймгийн харьяат 33 настай "Б" гэгч нь үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоон нотлох баримтуудыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Албаныхан мэдээлснээр, амь хохирогч хэрэгт холбогдогч нар тухайн өдөр анх танилцсан бөгөөд хамт архи уусан болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
mgl chuud arihnaas bolj suirj duusla dandaa arihnaas bolj negniihee avj bga hereg ihesthen hiij buteehgui ajil gui arhidhaas thaachgui oron hugchun zaluugui ur huuhdee hayad arihdaj tanhaihaas thaachgui ur huuhduud n hurtel zerleg tanhai bolthon mgl uls niiter ee arihnii huulia changalahgui udahgui duuslaa