Байр түрээслүүлнэ гэж иргэдийг залилсан этгээдийг олжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны зургаадугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна.

Иймд байр түрээслэхээр, мөнгөө шилжүүлээд залилуулсан иргэд Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандаж,  хамтран ажиллана уу.

Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top