Zindaa.mn сайтын спортын тоймч, сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ийг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.
Тэмцээний эхний дөрвөн өдөр сонгомол барилдааны аваргууд тодорлоо. Сүүлийн өдөр Туркийн Риза Каялп түрүүлснээр дэлхийн аваргын тав дахь алтан медалиа зүүлээ.
Багийн дүнгээр Туркийн шигшээ (2-0-3) тэргүүлж, Азербайжан (1-1-3), Серби (4-0-0) удааллаа. Нутгийн эзэд энэ ДАШТ-д сэнсаац тарьж, дөрвөн алтан медаль хүртсэн юм.
55 кг
1. Эльданиз Азизли (Азербайжан)
2. Нугзари Цурцумия (Гүрж)
3. Юи Шиотани (Япон)
3. Жасурбек Ортикбоев (Узбекистан)
60 кг
1. Жоламан Шаршенбеков (Кыргызстан)
2. Эдмонд Назарян (Болгар)
3. Фумита Кеничиро (Япон)
3. Айдос Султангали (Казахстан)
63 кг
1. Себастьян Надь (Серби)
2. Лери Абуладзе (Гүрж)
3. Талех Маммадов (Азербайжан)
3. Эрбату Туо (Хятад)
67 кг
1. Мате Немеш (Серби)
2. Мохаммадреза Герае (Иран)
3. Хасрат Жафаров (Азербайжан)
3. Амантур Исмаилов (Кыргызстан)
72 кг
1. Али Арсалан (Серби)
2. Ульви Ганизаде (Азербайжан)
3. Сельчук Кан (Турк)
3. Андрей Кулик (Украин)
77 кг
1. Акжол Махмудов (Кыргызстан)
2. Золтан Леваи (Унгар)
3. Юнус Башар (Турк)
3. Малхаз Амоян (Армени)
82 кг
1. Бурхан Акбудак (Турк)
2. Жалгасбай Бердымуратов (Узбекистан)
3. Ярослав Фильчаков (Украин)
3. Тамаш Леваи (Унгар)
87 кг
1. Зураб Датунашвили Серби
2. Турпал-Али Бисултанов (Дани)
3. Али Ченгиз (Турк)
3. Давид Лозонжи (Унгар)
97 кг
1. Артур Алексанян (Армени)
2. Кирилл Милов (Болгар)
3. Николоз Какилашвили (Итали)
3. Мохаммадхади Сарави (Иран)
130 кг
1. Риза Каялп (Турк)
2. Амин Мирзазаде (Иран)
3. Мантас Книстаутас (Литва)
3. Муминжон Абдуллаев (Узбекистан)
Сэтгэгдэл ( 0 )