Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй дагах барилдаан болж, манай Бат-Эрдэнийн Эрдэнэсувд Америкийн Abigail Elizabeth NETTE-г ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Эмэгтэй 59 кг-д Б.Эрдэнэсувд эхлээд Казахстаны Диана Каюмоваг 11:4 ялсан. Дараагийн тойрогт Норвегийн Grace Jacob BULLEN-д 0:12 оноогоор цэвэр ялагдсан юм.
Түүний өрсөлдөгч нь Польшийн Йовита Вжесень. 28 настай, энэ жилийн Европын АШТ-ий мөнгөн медальт бөх юм.
Сэтгэгдэл ( 0 )