Чөлөөт бөх: Э.Тэмүүлэн Гүржийн бөхөд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдрөөс эрчүүдийн тулаан эхэллээ. Эрэгтэй 70, 79, 86, 125 кг-ын жинд урьдчилсан барилдаанууд явагдлаа.

Эрэгтэй 70 кг-д Э.Тэмүүлэн эхний барилдаанаа Азербайжаны Жошган Азимовтой хийж, 3:3, сүүлийн оноогоор ялалт байгууллаа. Дараагийн өрсөлдөгч нь 2017 оны дэлхийн аварга Гүржийн Зураб Якобишвили байв. Хоёр бөх эн тэнцүүхэн өрсөлдөж, гүрж бөх 2:1 ялалт байгууллаа.

Э.Тэмүүлэн торгуулиар алдсан нэг оноогоо нөхөх гэж дайрсан ч амжсангүй, цаг дууслаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(66.181.186.25) 2022 оны 09 сарын 16

86д хэн барилдаж байгаа бэ

0  |  1
Батаа(66.181.186.25) 2022 оны 09 сарын 15

86д хэн барилдаж байгаа бэ

0  |  0
Батаа(66.181.186.25) 2022 оны 09 сарын 16

86д хэн барилдаж байгаа бэ

0  |  1
Батаа(66.181.186.25) 2022 оны 09 сарын 15

86д хэн барилдаж байгаа бэ

0  |  0
Kkk(98.253.30.34) 2022 оны 09 сарын 15

Erchuud ch saihan shal archih bhoo

0  |  0
Top