Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.
Өнөөдрөөс эрчүүдийн тулаан эхэлж, 70, 79, 86, 125 кг-ын жинд урьдчилсан барилдаанууд явагдлаа.
Эрэгтэй 125 кг-д М.Лхагвагэрэл 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт Узбекистаны Хасанбой Ахмаджонович Рахимовтой эхний барилдаанаа хийх байсан. Гэвч Рахимов эхний тойрогт Сербийн дагестан бөхтэй барилдаж байгаад өвдгөндөө гэмтэл авсан тул гарч ирсэнгүй.
Манай бөх 1/4 финалд Казахстаны Олег Болтинтой барилдсан. Хэн хэнээ сайн мэдэх өрсөлдөгчид.
Эхний үед 2:0 тэргүүлсэн манай бөх хоёрдугаар хагаст ч казах бөхийг юм хийлгэсэнгүй. 4:2 ялж, хагас шигшээд Токио олимпын мөнгөн медальт, Риогийн олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (Париж-2017, Будапешт-2018, Нур-Султан-2019) Гүржийн Гено Петриашвилитэй барилдах боллоо.
Нөгөө талд Ираны Заре, Туркийн Таха Акгюль гарч ирсэнээр 125 кг-ын жингийн шилдэг дөрвөн бөх хагас шигшээд шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )