Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.
Эрэгтэйчүүийн тэмцээн өнөөдөр (2022.09.15) эхэлж, 70, 79, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд боллоо.
Хүнд жинд М.Лхагвагэрэл 1/8 финалд 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт бөх Узбекистаны Хасанбой Рахимовтой барилдах байсан ч Хасанбой гэмтээд гарч ирсэнгүй.
Шөвгийн наймд 2021 оны Азийн аварга Казахстаны Олег Болтиныг ялж, хагас шигшээд Гүржийн Гено Петриашвилитай таарсан.
Өнгөрсөн жил Ослогийн ДАШТ-д ялагдаж байсан өрсөлдөгч. Гэхдээ энэ удаад огт өөр М.Лхагвагэрэл Белградад ирсэн байлаа.
Манай бөх маш тайван барилдаж, 4:2 илүүрхсэн. Одоо түүнд дэлхийн аварга болоход ганцхан алхам үлдлээ. М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн дэлхийн медаийнхаа өнгийг хувиргах нь тодорхой болсон.
Өрсөлдөгч нь Туркийн Таха Акгюль. Таха Ираны Амир Зарег маш хүнд барилдааны эцэст финалд шалгарсан. Финалын барилдаан маргааш болно.
Таха Акгюль (Турк) – Риогийн олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (Ташкент-2014, Лас-Вегас-2015), ДАШТ-ий хос мөнгөн медальт (Париж-2017, Нур-Султан-2019), хос хүрэл медальт (Будапешт-2013, Осло-2021), 2015 оны Европын наадмын аварга, Европын 8 удаагийн аварга (2012, 2013, 2014, 2017, 2018, 2019, 2021, 2022).
UWW чансаа
1. Гено Петриашвили (Гүрж) – 102400
2. Таха Акгуль (Турк) - 88200
3. Амир Заре (Иран) - 87200
4. М.Лхагвагэрэл (Монгол) - 70600
5. Гейбл Стивсон (АНУ) – 51000
6. Ник Гваздовский (АНУ) - 38800
7. Олег Болтин (Казахстан) - 37520
8. Геннадий Кудинович (Герман) - 28000
9. Юсуп Батырмурзаев (Казахстан) - 27440
10. Хейден Зиллмер (АНУ) - 6400
125 кг-ын жингийн сүүлийн 10 жилийн ДАШТ, олимпын амжилт
ДАШТ-2021. Осло. 1. Амирхоссейн Заре (Иран); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгюль (Турк); 3. М.Лхагвагэрэл (Монгол); 5. Олег Болтин (Казахстан); 5. Ник Гваздовский (АНУ); 7. Зелимхан Хизриев (ОХУ); 8. Юссиф Хемида (Египет); 9. Александр Колдовский (Украин); 10. Роберт Баран (Польш).
Олимпын наадам-2020. Токио. 1. Гейбл Дин Стивсон (АНУ); 2. Гено Петриашвили (Гүрж); 3. Амирхоссейн Заре (Иран), Таха Акгуль (Турк); 5. Живей Денг (Хятад), М.Лхагвагэрэл (Монгол); 7. Эгзон Шала (Косово); 8. Геннадий Кудинович (Герман); 9. Денис Хроменков (Беларусь); 10. Диаелдин Абдельмотталеб (Египет).
ДАШТ-2019. Нур-Султан. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгюль (Турк); 3. Живей Дэнг (Хятад); 3. Александр Хоцяновский (Украин); 5. Эгзон Шаала (Косово); 6. Ядоллах Мохеби (Иран); 7. Жамалудин Магомедов (Азербайжан); 8. Александр Романов (Румын); 9. Алан Хугаев (ОХУ); 10. Ник Матюхин (Герман).
ДАШТ-2018. Будапешт. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Живей Дэнг (Хятад); 3. Парвиз Хади (Иран); 3. Николас Гваздовский (АНУ); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Сумит (Энэтхэг); 7. Таха Акгуль (Турк); 8. Катриэль Муриэль (Аргентин); 9. Даниель Лигети (Унгар); 10. Ермухамбет Инкар (Казахстан).
ДАШТ-2017. Париж. 1. Гено Петриашвили (Гүрж); 2. Таха Акгуль (Турк); 3. Николас Гваздовский (АНУ); 3. Леван Берианидзе (Армен); 5. Анзор Хизриев (ОХУ); 5. Н.Золбоо (Монгол); 7. Кори Жарвис (Канад); 8. Айал Лазарев (Кыргызстан); 9. Ядоллах Мохеби (Иран); 10. Таики Ямамото (Япон)
Олимпын наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Ибрагим Саидов (Беларусь); 3. Гено Петриашвили (Гүрж); 5. Леван Берианидзе (Армен); 5. Тервел Длагнев (АНУ); 7. Даниель Лигети (Унгар); 8. Жарвис Кори (Канад); 9. Камал Абдельмоталеб (Египет); 10. Ален Засеев (Украин);
ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Таха Акгуль (Турк); 2. Жамалудин Магомедов (Азербайжан); 3. Гено Петриашвили (Гүрж); 3. Билял Махов (ОХУ); 5. Ж.Чулуунбат (Монгол); 5. Леван Берианидзе (Армен); 7. Даулет Шабанбай (Казахстан); 8. Нобуеши Аракида (Япон); 9. Парвиз Хади (Иран); 10. Айал Лазарев (Киргиз).
ДАШТ-2014. Ташкент. 1. Таха Акгуль (Турк); 2. Комейл Гасеми (Иран); 3. Хажимурат Гацалов (ОХУ); 3. Тервел Длагнев (АНУ); 5. Александр Хоцяновский (Украин); 5. Алексей Шемаров (Беларусь); 7. Ж.Чулуунбат (Монгол); 8. Аслан Дзебисов (Азербайжан); 9. Ник Матухин (Герман); 10. Живей Денг (Хятад).
ДАШТ-2013. Будапешт. 1. Хажимурат Гацалов (ОХУ); 2. Ален Засеев (Украин); 3. Гено Петриашвили (Гүрж); 3. Таха Акгуль (Турк); 5. Живей Дэнг (Хятад); 5. Тервел Длагнев (АНУ); 6. Рарес Чинтоан (Румын); 8. Жамалудин Магомедов (Азербайжан); 9. Даниэль Лигети (Унгар); 10. Комел Гасеми (Иран).
Олимпын наадам-2012. Лондон. 1 Билял Махов (ОХУ)/Комейл Гасеми (Иран); 3. Тервел Длагнев (АНУ); 3. Даулет Шабанбай (Казахстан); 5. Ж.Чулуунбат (Монгол); 5. Алексей Шемаров (Беларусь); 7. Таха Акгуль (Турк); 8. Рарес Чинтоан (Румын); 9. Эль Дисонку (Египет); 10. Даниель Лигети (Унгар).
Сэтгэгдэл ( 10 )
Зурагтаар гарч бга юмуу аль суваг дээр гар ч байгаа вэ
Зурагтаар гарч бга юмуу аль суваг дээр гар ч байгаа вэ
Чөлөөтийн эрэгтэйчүүдийн гэрэл нь юмаа.
Өөрийгөө мэдэрцэн гоё бнааа. Миний хүү хичээгээрэй. Алаад өг
lkhagwagerel maani yakh argagui delkhiin bukh boljee
lkhagwagerel maani yakh argagui delkhiin bukh boljee
Жагсаалтын нэгдүгээрт байгаа бөхийг ялжээ, одоо бусад нь саад болж чадахгүй ээ, урагшаа залуу минь, урам зориг, хүч чадал, аз хийморь чамд байна, амжилт алт.
Alt deer aluulaad naanaa aygui bol kkk
Манай бөх ялна. Энэ удаа баталгаатай. Урагшаа Лхагваа . Алт шүү...
Сэтгэл зуй л мэдэж дээ, айж бэргэвэл тэгээд л дуусаа, сайн сумлаад болдог бол 100 татуулаад л гаргачихмаар юм, кк