Чөлөөт ДАШТ: 92 кг-ын жинд хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 57, 74, 92 кг-ын жингийн барилдаантай.

92 кг-д хамгийн түрүүлэх магадлалтай бөхөөр хоёр бөхийг нэрлэж болно.

Жейден Кокс (АНУ) – Риогийн олимпын хүрэл медаль, дэлхийн хошой аварга (Будапешт-2018, Нур-Султан-2019), ДАШТ-ий хос хүрэл медальтай (Париж-2017, Осло-2021).

Камран Гасемпур (Иран) – дэлхийн аварга (Осло-2021), Азийн хошой аварга (2019, 2021).

2018 оноос хойшхи гурван ДАШТ-ий хоёрт нь АНУ-ын Жейден Кокс түрүүлсэн. Харин өнгөрсөн жил Ослод иран залуу Камран (3:3) Коксыг ялсан.

Камран Гасемпур таван жил олон улсын тавцанд ялагдал гээчийг амсаагүй байгаа. 26 настай тэрээр энэ хугацаанд ДАШТ-ээс гадна Азид хоёр (2019, 2021) түрүүлж, клубын ДАШТ-д хоёр (2018-2019) тэргүүлээд Киевын олон улсын тэмцээн (2018), Гүржийн Вахтанг Балавадзегийн дурсгалын тэмцээн (2019), Ираны Тахти цом (2018-2019), U-23 дэлхийн аваргад (2019) түрүүлсэн.

Энэ улирал Камран Казахстаны Болат Турлыханов чансааны тэмцээнд түрүүлсэн бол Жейден Кокс Панамерикийн аварга болсон. Эдний хэн нэг нь түрүүлэх магадлал маш өндөр. Гэхдээ Азербайжаны дагестан бөх Осман Нурмагомедов, Туркийн 23 настай Европын аварга Фейзуллах Актюрк, гүрж Мириан Майсурадзе нар тэсрэх боломжтой. Манай Г.Ганхуяг урьдчилсан шатанд Канадын Richard Phillip Junior DESCHATELETS-тэй таарсан. Ялахад Болгарын чечень бөх Ахмед Батаевтай барилдана. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) Ираны Камран Гасемпурын хэсэгт орсон.

UWW чансаа

1. Камран Гасемпур (Иран) – 53000; 2. Осман Нурмагомедов (Азербайжан) - 45500; 3. Магомед Курбанов (ОХУ) - 37000; 4. Жейден Кокс (АНУ) - 36000; 5. Омаргаджи Магомедов (Беларусь) - 25000; 6. Андрей Власов (Украин) – 25000; 7. Эрхан Ялачи (Турк) – 21200; 8. Адам Пуарье (Канад) – 21000; 9. Вики Чахар (Энэтхэг) - 20220; 10. Адилет Давлумбаев (Казахстан) -19100.

92 кг: Сүүлийн гурван ДАШТ-ий дүн

ДАШТ-2021. Осло. 1. Камран Гасемпур (Иран); 2. Магомед Курбанов (ОХУ); 3. Осман Нурмагомедов (Азербайжан); 3. Жейден Кокс (АНУ); 5. Андрей Власов (Украин); 5. Омаргаджи Магомедов (Беларусь); 7. Иракли Мцитури (Гүрж); 8. Жереми Адам Порье (Канад); 9. Ахмед Магамаев (Болгар); 10. Збигнев Барановский (Польш). 

ДАШТ-2019. Нур-Султан. 1. Жейден Кокс (АНУ); 2. Алиреза Карими (Иран); 3. Алихан Жабраилов (ОХУ); 3. Иракли Мцитури (Гүрж); 5. Нургали Нургайпулы (Казахстан); 5. Георгий Рубаев (Молдов); 7. Парвин Рана (Энэтхэг); 8. Сулейман Карадениз (Турк); 9. Любомир Сагалюк (Украин); 10. Такүма Оцү (Япон)

ДАШТ-2018. Будапешт. 1. Жейден Кокс (АНУ); 2. Иван Янковский (Беларусь); 3. Ацүши Мацүмото (Япон); 3. Алиреза Карими (Иран); 5. Л.Төртогтох (Монгол); 5. Дато Марсагишвили (Гүрж); 7. Батырбек Цакулов (ОХУ); 8. Николай Чебан (Молдов); 9. Любомир Сагалюк (Украин); 10. Жейкоб Лущак (Канад).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top