Чөлөөт ДАШТ: Япон бүсгүйчүүд АНУ-ыг давж гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Өчигдөр Белград хотод эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөлөө. Өчигдөр болсон 4 жингийн барилдааны хоёрт нь Япон, АНУ-ын бөхчүүд өрсөлдсөн.
 

57 кг-д олимпын алт, хүрэл медальтай, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулис, Японы Цүгүми Сакураид ялагдсан. Харин 68 кг-д Токио олимпын аварга Тамира Менса Японы Ами Ишийг цэвэр ялсан.

72 кг-ын Америкийн бөх, 18 настай Амит Элорфиналд Казахстаны  Бакбергеноваг нэг минутад цэвэр ялсан. Тэрээр украин багшийн удирдлага дор хичээллэдэг юм.

Нийт 10 жингийн 9-д нь оролцсон Японы баг есөн медаль (5-1-3) авж, тэргүүллээ.  Хоёрдугаар байрт АНУ (3-2-2), гуравт Хятадын баг (0-1-2) орлоо.

Эмэгтэй

57 кг

1. Цугуми Сакураи (Япон)

2. Хелен Марулис (АНУ)

3. Ангелина Лисак (Польш)

3. Алина Грушина (Украин)

59 кг

1. Анастасия Никита (Молдов)

2. Грейс Бюллен (Норвег)

3. Сакура Мотоки (Япон)

3. Джовита Вржезень (Польш)

68 кг

1. Тамира Менса (АНУ)

2. Ами Ишии (Япон)

3. Ирина Рингач (Молдов)

3. Линда Мораис (Канад)

72 кг

1. Амит Элор (АНУ)

2. Джамиля Бакбергенова (Казахстан)

3. Масако Фуруичи (Япон)

3. Александра Ангел (Румын)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top