Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна.
Эрэгтэйчүүийн тэмцээн энэ сарын 15-нд эхлэж, өчигдөр эхний 4 жин болох 70, 79, 86, 125 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
Хүнд жинд М.Лхагвагэрэл барилдсан. Өнгөрсөн жил 2021 оны ДАШТ-д хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхөд хамгийн хүнд жингийн буюу 125 кг-ын анхны дэлхийн медаль авчирсан залуу. Токио олимпод ч тун сайн барилдаж, 125 кг-д монгол залууг тооцоонд оруулахгүй бол болохгүй шүү гэдгийг дэлхийд мэдрүүлээд ирсэн билээ. Белград-2022 дэлхийн аваргын тэмцээн эхлэхэд ч шинжээчид Гено Петриашвили (Гүрж), Таха Акгуль (Турк), Амир Заре (Иран), М.Лхагвагэрэл (Монгол) нарыг нэрлэж байлаа.
Ингээд ДАШТ эхэллээ.
Чансаа өндөр манай бөх 1/8 финалаас барилдсан. 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт бөх Узбекистаны Хасанбой Рахимовтой барилдах байсан ч Хасанбой урьдчилсан барилдаанд гэмтээд гарч ирсэнгүй.
Шөвгийн наймд 2021 оны Азийн аварга Казахстаны Олег Болтинтой таарч, 4:2 ялж, хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд Гүржийн Гено Петриашвилитай таарсан. Токио олимпын мөнгөн медальт, Риогийн олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга (Париж-2017, Будапешт-2018, Нур-Султан-2019), ДАШТ-ий мөнгөн медальт (Осло-2021), ДАШТ-ий хүрэл медальт (Будапешт-2013, Лас-Вегас-2015), Европын хошой аварга (Рига-2016, Рим-2020) гэсэн цол хэргэм ихтэй агуу бөх. Өнгөрсөн жил Ослогийн ДАШТ-д ялагдаж байсан өрсөлдөгч. Гэхдээ энэ удаад огт өөр М.Лхагвагэрэл Белградад ирсэн байлаа. Өөртөө итгэлтэй, тайван сайхан барилдаж, 4:2 илүүрхсэн.
Дэхийн аваргын алтан медалийн төлөө нөгөө талаас
Өрсөлдөгч нь Туркийн Таха Акгюль. Таха Ираны Амир Зарег маш хүнд барилдааны эцэст финалд шалгарсан. Өөрөөр хэлбэл шинжээчдийн хэлж байсан дөрвөн бөх таамаг ёсоор гарч ирлээ.
Таха Акгюль (Турк) – Риогийн олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (Ташкент-2014, Лас-Вегас-2015), ДАШТ-ий хос мөнгөн медальт (Париж-2017, Нур-Султан-2019), хос хүрэл медальт (Будапешт-2013, Осло-2021), 2015 оны Европын наадмын аварга, Европын 8 удаагийн аварга (2012, 2013, 2014, 2017, 2018, 2019, 2021, 2022).
Таха түрж хөөхөд М.Лхагвагэрэл зайлж чадсан. Гэвч шүүгч манай бөхийг дэвжээнээс гарсан гэж үзээд 1 оноо Тахад өгсөн. Дараа нь тргуулийн 30 секундээр Таха бас нэг оноо авлаа. Хоёрдугаар үе эхлэхэд Таха хөлд орсон ч Лхагва хамгаалаад ард нь гарч, 2 оноо авсан.
Эн тэнцүүхэн барилдаан 6:2 Тахагийн ялалтаар өндөрлөлөө. Гэхдээ Таха аварга барилдааны дараа М.Лхагвагэрэлийн ур чадвар ихэд өссөн, өөрийн хүчтэй өрсөлдөгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Лхагваагийн хувьд ялагдсандаа тун их харамсаж, сэтгэл дундуур байсан нь ойлгомжтой ч бэлтгэл хангагч байдаггүй хамгийн хүнд жинд монгол бөх хоёр ДАШТ дараалан медаль авсан нь маш том амжилт. Парисын олимпын наадамд энэ дөрвөн бөх л аваргын төлөө өрсөлдөх нь тодорхой. Манай улс хүнд жинд олимпын медальтантай болох итгэл найдвар үнэхээр өндөр байна.
125 кг
Финал
Таха Акгюль (Турк) - М.Лхагвагэрэл (Монгол) - 6:2
Хүрэл медалийн төлөө
Амир Заре (Иран) – Амар Дхези (Канад) – 8:0
Гено Петриашвили (Гүрж) – Олег Болтин (Казахстан) – 11:4
Сэтгэгдэл ( 14 )
Чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн хэмжээнд өрсөлдөх сайн тамирчин төрөн гарч байгаад баяр хүргэх нь зөв байхаа. манай чөлөөт бөхийн тамирчид сүүлийн жилүүдэд олимт дэлхийн аваргаас медалгүй ирж байсан бусуу / Пүрэвбаатараас хойш / сүүлйин 2 жил,\n жил дараалан медаль авч ирсэн энэ залуу тамирчинд гавьяат цол өгөх нь тодорхой шүү дэ .
Мөн ч олон литр хөлс асгаруулсан байж таарна. Баяр хүргэе, Тамирчны амьдрал хэцүү, хэцүү
Токиогийн олимпод медалийн төлөө гарч барилдахадн манайхан бараг азаар хүрэл йн төлөө гарч барилдлаа гэж байв . Ноднингийн дэлхийн аваргад хүрэл медаль авахадн хүрэл медаль ихл амар олдчихлоо муу бөхчүүд таарчээ гэсэн сэтгэгдэл их байв . заримн бүр гайхаад барахгүй азтай бн ухааний юм бичсэн байв . Харин би бол хэлж байсан юмшдээ ! Барилдаж байх үеийн харц хүч чадал арай ондоо бнаа барилдах гэж төрсөн хүүхэд өөр байдгиймаа олимпод медалийн төлөө жирийн хүүхэд барилддаггүй юмаа . Дэлхийгээс медаль авна гэдэг хэн нэгэн азтан биш хүч чадалтай зорилготой нэгэн авдагиймаа гэж .
Бэлтгэл хангагчгуй гэнэ, энэ нехер чинь найр наадам хэсээд барилдаад явдаг юм биш уу, тэр олон явдаг жорлонгууд байхад бэлтгэл хангагчгуй гэдэг ч муугаа хаацайлах гэсэн санаа л болов уу, сэтгэл зуй муутай болоод о ялагдаж байгаа ш дээ, 2/1 дараа их л хееруу ханачихсан харагдаж байсан даа
6:2 bol MGL chuud iin huvid en tentsuu gesen ig za.
Taaruu,ermelzlel baga haragdlaa..
Энэ тэнцүү ч гэх
alt avhaasa umnu huurj deveed bsan hun setgel huurluu darj surahgui bol alt avj chadahgui ee avhaasa umnu taahalzdag zan mgl tamirchid iin aldaa urd urdiin ah nar chin bugd tiim bsan urd n bolomj bhad umnun huurj bulomjoo aldag ene banhar mun alt avaagui baij umnun devj huusun aldaa huzuundee altaa zuugeed batalgaatai bolson ued huurj dev aldaa ene banhar uurt n bna uchnuun bolomj garlaa da harmasaltai dahin bolomj baga daa nas yauhad bolomj hol bie tooh turuulthen ene olon jil yu sursan be bie tooh surj zaa zaa alt avaagui bol thaachaa
mungun medal avaad hanachih yum da. Altiin tuluu nilzgai uzsen. Nuguuh n barag harij yavaa buh.
Дэлхийн бөх болжээ баяр хүргэе амжилт
Olon jil bidniigee bayrluulj yawaarai\n
Сайн байна,хөлд орохоо яагаад хийхгүй байна.Амжилт
амжилт хүсье сайн байнаа