Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 57, 74, 92 кг-ын жингийн барилдаанууд болсон. Өнөөдөр медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорч байна.
Эрэгтэй 74 кг-д 74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар) барилдсан.
1/16 финалд Микронезийн Jean David STE MARIE-г 10:0 оноогоор цэвэр ялсан.
Дараа нь Токио олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга, АНУ-ын Кайл Дэйктэй тулж, 2:12 ялагдсан. Америк бөх финалд шалгарсан тул дагах барилдаан хийх эрхтэй болсон.
Дагах эхний барилдаанд Азийн гурван хүрэлтэй Киргизийн Исламбек Орозбековыг 6:5 яллаа.
Одоо Энэтхэгийн Сагар Жаглантай дагах барилдаан хийнэ. Түүнийг ялахад дэлхийн хүрэлтэй, энэ жилийн УБ Азийн АШТ-ий аварга, Ираны Yones Aliakbar EMAMICHOGHAEI-тэй хүрэл медалийн төлөө барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )