Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 61, 65, 97 кг-ын барилдаантай.
65 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар) барилдаж байна. Эхний тойрогт Гвиней Бисаугийн Mbunde CUMBA MBALI-г 7:0 оноогоор ялсан. Дараа нь Польшийн Krzysztof BIENKOWSKI-г 3:0 тэргүүлж, шөвгийн наймд шалгарлаа. Дараагийн өрсөлдөгч нь Америкийн оюутны бөхийн аварга, Пуэрто Рикогийн Себастьян Ривератай барилдах юм.
61 кг-д Н.Наранхүү (Хасу-Мегастарс) эхний тойрогт Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр яллаа. Дараагийн тойрогт Гүржийн Темураз Ванишвилиг 10:2 илүүрхлээ. Ингээд шөвгийн наймд Киргизийн Улукбек Жолдошбековтой таарлаа. Киргиз залуу 2020 оны Азийн аварга, 2022 оны Улаанбаатар Азийн АШТ-ий хүрэл медальтай бөх.
Сэтгэгдэл ( 0 )