Чөлөөт ДАШТ: Ц.Цогбадрах шөвгийн наймд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 61, 65, 97 кг-ын барилдаантай.

65 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар) барилдаж байна. Эхний тойрогт Гвиней Бисаугийн Mbunde CUMBA MBALI-г 7:0 оноогоор ялсан. Дараа нь Польшийн Krzysztof BIENKOWSKI-г 3:0 тэргүүлж, шөвгийн наймд шалгарлаа.

Дараагийн өрсөлдөгч нь Америкийн оюутны бөхийн аварга, Пуэрто Рикогийн Себастьян Ривера байв. Идэвхийн торгуулийн 30 секундын оноогоор 1:0 тэргүүлж эхэлсэн ч өөр дараа нь 30 секунд торгууль хүлээлээ.

Дайрч дэвжээний захад хэсэг бужигнасан барилдааны дараа шүүгчид өрсөлдөгчид нь 2 оноо өгсөн. Манай дасгалжуулагч челленж мэдүүлж, шүүгч нар хэлэлцсээий эцэст хүлээж авсангүй. Ингээд Пуэрто Рикод нэг оноо орж, дээр нь торгуулийн 9 секунд үлдсэн байлаа. Оноо авч амжаагүй тул ийнхүү нэг дор 4 оноо алдлаа. Үлдсэн хугацаанд оноогоо нөхөх гэж явсаар 1:8 ялагдлаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(59.153.114.65) 2022 оны 09 сарын 18

Цогбадрах улсын аваргаар Тулгыг хожсон нь үнэн боловч саяын дэлхийн аваргын барилдааныг харахад дэлхийд өрсөлдөхийн тулд эрс сайжрах хэрэгтэй байна.Тоо худлаа хэлдэггүй-түүнийг 8:1ээр ялсан пуэрто-Рика тамирчин дараа нь Америкт 10:0- ээр хожигдлоо.Өнөө орой тэр амэрик иранд 8:1 ээр хожигдож магадгүй.Тулга явсан бол медаль авахаар байв.

0  |  0
Top