Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 61, 65, 97 кг-ын барилдаантай.
97 кг-д Өлзийсайханы Батзул (Хангарьд) барилдлаа. Эхний өрсөлдөгч нь Унгарын осетин бөх Владислав Борисович Байцаев. Европын аваргын бүх өнгийн медальтай, хашир туршлагатай бөх. 2021 онд Унгарын иргэншил авч, 2022 оны Европын АШТ-д мөнгөн медаль хүртсэн. Тэр эхний тойрогт Өмнөд Солонгосын бөхийг 5:0 ялсан юм.
Хоёр бөхийн барилдаан 6:0 харьцаатай унгар бөхийн ялалтаар өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )