Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 57, 74, 92 кг-ын жингийн барилдаанууд болсон. Өнөөдөр медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорч байна.
Эрэгтэй 57 кг-д Занданбудын Занабазар зодоглосон.
Манай бөх урьдчилсан шатанд Канадын Darthe CAPELLAN-г өөртөө итгэлтэй сайхан барилдаж, 5:1 оноогоор ялсан.
1/8 финалд Туркийн Мухамет Каравушийг цэвэр яллаа.
¼ финалд чансааг тэргүүлэгч АНУ-ын Томас Гилманд 1:5 ялагдлаа.
Томас Гилман финалд шалгарсан тул манай бөх Австралийн якут бөх Георгий Окороковтой барилдаж, оноогоор цэвэр яллаа.
Ингээд манай бөх Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдлаа. Өчигдрөөс хойш өнгөтэй байсан Занаа өнөөдөр ч дайчин сайхан барилдлаа.
Хоёр бөх торгуулийн нэг нэг оноотой байхад хоёрдугаар үед З.Занабазар цэвэр дарж, дэлхийн аваргын медальтнуудын эгнээнд хүч түрэн орж ирлээ. “Хилчин” клубын Занаа Хилчдийн баярын өдөрт дэлхийн хүрэл медалийн эзэн боллоо. Өмнөговь аймгийн анхны дэлхийн медальтан болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Чөлөөтийнхөн сайхан бнөө . Ерн сүүлийн үеийн багш дасгалжуулагч нар тун сайхан гар нийлэн ажиллаж олимп дэлхийн медальтнуудийг бэлдэж бн бүгдэдн амжилт хүсье
За, ямарч гэсэн ялж медаль авлаа, Лхагвагэрэлээсээ арай л илуу юм даа
Yes
Дэлхийгээс медаль авах нь цаг хугацааны асуудал байсан даа баярлалаа дүүдээ