Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Эрэгтэй 61 кг-д Н.Наранхүү эхний тойрогт Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр яллаа.
Дараагийн тойрогт Гүржийн Темураз Ванишвилиг 10:2 илүүрхлээ.
Ингээд шөвгийн наймд Киргизийн Улукбек Жолдошбековтой таарч, 13:5 яллаа.
Хагас шигшээд тэрээр Ираны Reza Ahmadali ATRINAGHARCHI-тай барилдсан. 3:1 тэргүүлж байсан ч 3:5 харамсалтай ялагдлаа.
Маргааш манай бөх хүрэл медалийн төлөө барилдана. Өрсөлдөгч нь өглөө болох дагах барилдаанаар тодорно.
Юуны өмнө Македоны Бэсир Алили, Азербайжаны Ислам Базарганов хоёр хоорондоо барилдах юм.
Тэдний ялсан нь Болгарын Георгий Вангеловтой барилдаж, ялсан нь Н.Наранхүүтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Вангелов бол 2016, 2022 оны Европын аваргын хүрэл медальт, 2020 оны Дэлхийн Цомын хүрэл медальтай бөх.
Сэтгэгдэл ( 3 )
Наран орсон нэртэй бөхчүүд ч шальдаггүй дээ, Мандахнаран гэж сайхан шоучин байв, яагаа вэ нөгөө тайчигчид тайчиж сүйд хийдэг
амжилт хүсье
Элбэг хүрэл авах нь тодорхой л доо.