Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр эрэгтэй гурван жинд медальтнууд тодорлоо.
57 кг
Финал
Зелимхан Абакаров (Албани) - Томас Гилман (АНУ) – 7:2
Хүрэл медалийн төлөө
Стеван Мичич (Серби) - Рейнери Ортега (Куба) – 7:1
Занабазар Занданбуд (Монгол) – Ванхао Зу (Хятад) - цэвэр
Зелимхан Абакаров олон жил Оросын шилдэг бөхчүүдийн нэгт тооцогдож байсан ч шигшээ багийн нэг дугаар хэзээ ч болж чадаагүй. 2021 оноос Албанид шилжсэн тэрээр орос бөхчүүдээ хориотой байх үед нь Белградад түрүүллээ. Финалын барилдаанд Зелимхан сайн хамгаалж, амжилттай довтолсон. Токио олимпын медальт, дэлхийн аварга Гилман түүний эсрэг юу ч хийж чадсангүй.
74 кг
Финал
Кайл Дейк (АНУ) – Таймураз Салказанов (Словак) – 3:1
Хүрэл медалийн төлөө
Франк Чамизо (Итали) - Сонер Демирташ (Турк) – 5:3
Юнес Эмами (Иран) - Сагар Жаглан (Энэтхэг) – 6:0
Европын хошой аварга Таймураз Салказанов сүүлийн хоёр ДАШТ-д эхлээд хүрэл, дараа нь мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад алт авах болов уу гэтэл Америкийн Кайл Дейкийг барсангүй.
92 кг
Финал
Камран Гасемпур (Иран) – Жейден Кокс (АНУ) – 2:0
Хүрэл медалийн төлөө
Осман Нурмагомедов (Азербайжан) – Радослава Марцинкевич (Польш) – 11:0
Мириан Майсурадзе (Гүрж) - Ахмед Батаев (Болгар) – 11:10
Америкчуудад ил тод ялагдаж байсан иранчуудын хувьд энэ алтан медаль их үнэтэй байлаа. Гасемпур ганцхан удаа л амжилттай довтолсон ч Кокст боломж олголгүй хан хэрэм шиг хамгааллаа.
Сэтгэгдэл ( 0 )