Украины жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва Олон улсын жүдо бөхийн холбооноос Орос, Беларусын тамирчдыг он дуустал тэмцээнд оролцуулахгүй шийдвэр гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Дуброва “Олон улсын жүдо бөхийн холбооны энэ шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө бид энэ талаар мэдсэн байсан. Оросуудыг хасуулахын тулд маш их ажил хийлээ. Зургаадугаар сард Монголын тэмцээнд орос жүдочид оролцсон тэр өдрөөс эхлэн бид ажилласан. Манай ҮОХ, Спортын яам, Жүдо бөхийн холбоо хамтран ажилласан. Маш их уулзалт хийлээ. ОУОХ их тус боллоо. Оросууд оролцвол ДАШТ-ийг бойкотлох байсан болохоор ДАШТ-д оролцох эсэх нь тодорхой бус, тамирчид стресстэй байлаа. Харин одоо тайван амгалан бэлтгэж чадна. Энэ ДАШТ олимпын оноо цуглуулах хариуцлагатай тэмцээн шүү дээ. 7-8 дугаар байр эзэлсэн ч өндөр оноо авах боломжтой. Нэгэнт оросууд алга болсон болохоор 2022 он дуустал Абу-Даби, Баку, Японд болох Их Дуулга, Гран При тэмцээнүүдэд тайван бэлтгэх болно. Парис-2024 наадмын сонгон шалгаруулалтын чухал тэмцээнүүд биднийг хүлээж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Oросын жүдо, чөлөөтөд цэвэр славян байхгүй.. дандаа уулыхан дагестан, гүрж, черкесүүд байгаа..
Оросууд байсанч байгаагүй ч ЖУДО бөхөд ямарч нөлөөгүй. Сүүлийн дэлхийн аваргад 44 медалиас 3, Олитпийн тоглолтон дээр 44 медалиас 2-г л оросын жүдочид авсан байдаг. Орос бол жүдогийн ямарч нөлөөгүй орон юм
Маш зөв шийджээ, оросын тамирчид улсын удирдлагуудтай барилдаад ялчих хэрэгтэй, дараа нь тэмцээний эрх нь нээгдэнэ.
өрсөлдөгүй гэхээр ямар тэмцээн байхав дээ