Чөлөөт бөх: Белградын дэлхийн аваргуудаас хамгийн шилдэг нь хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 10-18-нд явагдаж өнгөрлөө.

Эрэгтэй арван жингийн аваргуудаас хамгийн их оноо авсан нь Японы Таиши Нарүкүни, Ираны Рахман Амузадхалили хоёр. Тэд таван барилдаанд 49 оноо авсан ч мөн хамгийн их оноо алдсан нь. Тайши 15, Рахман 13 оноо өрсөлдөгчдөө алджээ. 86 кг-ын жингийн Дэвид Тейлор ганцхан оноо алдсан нь финалд Язданид өгсөн оноо байлаа. Тэр дөрвөн удаа барилдахдаа 40 оноо авчээ. Ингээд эрэгтэй 10 жингийн аваргуудын авсан, алдсан оноог танилцуулъя.

Хэн нь шилдэг болохыг та өөрөө дүгнэнэ үү.

57 кг. Абакаров - 5 ялалт (3 цэвэр) – Нийт оноо 46:5

61 кг. Хигүчи - 4 (3) - 46:7

65 кг. Амузадхалили - 5 (1) - 49:13

70 кг. Нарикүни - 5 (3) - 49:15

74 кг. Дейк - 5 (3) - 32:5

79 кг. Барроуз - 5 (3) - 47:6

86 кг. Тейлор - 4 (3) - 40:1

92 кг. Гасемпур - 4 (1) - 24:2

97 кг. Снайдер - 4 (1) - 24:2

125 кг. Акгуль - 4 (0) - 22:6

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top