Самбын дэлхийн аваргууд 4000 ам.долларын шагналтай

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 11-13-нд Киргизийн нийслэл Бишкек хотод Газпром спорт цогцолборт явагдана.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, байлдааны гурван төрөлд 21 жинд шилдэг тамирчид өрсөлдөх юм. Шагналын сан 231 мянган ам.доллар бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгч нь “Роснефть” компани.

Эрэгтэй: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.

Эмэгтэй: 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг.

Байлдааны: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.

Шагнал:

Алтан медаль - 4000 доллар;

Мөнгөн медаль – 3000 доллар;

Хүрэл медаль – тус бүр 2000 доллар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top