ДАШТ-ий хүрэл медальт Арсалан Будажапов Буриаддаа харилаа

2022 оны 09 сарын 23

Сербийн Белград хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Арсалан Будажапов өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр Киргизийн шигшээ багийн нэрийн өмнөөс 79 кг-ын жинд барилдаж, АНУ-ын алдарт Жордан Барроузад л ялагдсан билээ.  

Арсаланы медаль Буриадын чөлөөт бөхийн түүхэнд дөрөв дэх дэлхийн медаль юм. Түүнээс өмнө ДАШТ-д Борис Будаев, Базар Базаргуруев, Евгений Жербаев нар ДАШТ-ээс медаль авч байлаа.

Арсалан Будажаповын ээж нь киргиз хүн. 2020 оны Азийн аварга. 2019 оноос Киргизийн шигшээ багт барилдаж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top