Энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 2 хүртэл Туркийн Изникэд IV Дэлхийн нүүдэлчдийн наадам болно. Наадамд 102 орны 3000 тамирчин оролцох юм.
Зохион байгуулагчид наадмын бэлгэ тэмдгээ нийтэд танилцууллаа. Энэ удаагийн баатраар чоно шалгарсан байна. Өнгөрсөн гурав дахь удаагийн наадмын бэлгэ тэмдэг нь ирвэс байсан билээ.
Нүүдлийн уламжлалтай ард түмнүүдийн олимп хэмээн нэрлэгддэг энэ тэмцээн анх 2014 онд Иссык-Кулийн эрэг дээр зохион байгуулагдаж, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Кыргызстан, Литва, Монгол, ОХУ, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, БНСУ-ын тамирчид оролцож байв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ заваан туркуудын юманд нь Монголчууд оролцохгүй байх гэж найдаж байна шүү. Монгол үндэстэн үүсэн бий болсоноосоо хойш нэг л газарээ, нэг л эх орондоо хаашаа ч яваагүй байгаа улс, хогийн тэнүүлчин нүүдэлчин биш