Украины дайнтай холбоотой спортын ертөнцийн “тулаанууд” үргэлжилсээр байна. Энэхүү тулаанд Оросын тамирчдыг тэмцээн уралдаанаас хасаж байсан бол өнөөдөр нэгэн эсрэг жишээ гарч ирлээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) Украины боксын холбооны гишүүнчлэлийг зогсоож байгаагаа зарлалаа. Шалтгаан нь тус улсад төрөөс боксын холбооныхоо ажилд хутгалддаг явдал газар авсан гэж заажээ. 2021 оны 12 дугаар сарын 17-нд болсон Украины боксын холбооны тэргүүний сонгуульд Украины засгийн газар шууд нөлөөлсөн гэж IBA үзсэн байна. Гэхдээ украин тамирчдыг боксын тэмцээнд оролцуулахын төлөө арга хэмжээ авна гэж тус холбооноос мэдэгджээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбооны (IBA) Ерөнхийлөгч нь ОХУ-ын иргэн Умар Кремлев. Энэ сарын 25-нд Ереванд IBA-гийн ээлжит бус чуулган болно. Чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
ха ха . Олимпоос хасагдана даа бокс.