Ц.Энхтүвшин , "Таван цагариг"
Энэ сарын 22-нд Германы Берлин хотноо болсон дэлхийн зургаан том марафон буюу World marathon majors-т багтдаг (Берлинээс гадна Лондон, Токио, Чикаго, Бостон, Нью Йоркийн марафон энд орно) 48 дахь удаагийн "Берлин марафон-2022"-д нийтдээ 160 гаруй орны 50,000 орчим гүйгчид элит, сонирхогчид, тэргэнцэртэй, хагас марафон гээд олон төрөлд тэсвэр хатуужил, хурд, хүчээ сорилоо.
Мэдээж элит ангиллын буюу мэргэжлийн тамирчдын уралдаан хамгийн их анхаарал татдаг.
Эрэгтэй элит ангилалд Кенийн алдарт холын зайн гүйгч, Олимпын марафон гүйлтийн хошой аварга (2016, 2020), 5000 м-ийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн АШТ-ий 5000 м-ийн алт, мөнгөн медальт, марафон гүйлтийн Дэлхийн рекордыг эзэмшигч Элиуд Кипчоге 2 цаг 01 минут 09 секундийн амжилтаар түрүүлэн, Дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо.
Э.Кипчоге дөрвөн жилийн өмнө 2018 онд яг энэ тэмцээнд, яг энэ замд 2:01:39 амжилтаар дэлхийн рекорд тогтоож байсан бөгөөд өөрийнхөө тогтоосон рекордыг 30 секундээр ахиулан, шуугиулан, гайхуулан барианд орлоо.
Хэдхэн хоногийн дараа 38 нас хүрэх гэж байгаа хүн шүү!!! Марафонд дэлхийн рекорд эвдээд явж байна даа! Боломжгүй зүйл гэж байхгүй дээ, нээрээ.
Эмэгтэй элит төрөлд Этиофийн марафонч Тигист Ассефа 2:15:37 амжилтаар түрүүлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Мэдээгээ аятайхан найруулаад тавьж байлдаа. Шууд л google translate хийгээл тавьчхын