Мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн өчигдөр Токио хотноо өндөрлөж, Монголын бөх Тамаваши 13 даваатай түрүүлэн, Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.
Тамаваши 37 нас 10 сартайдаа түрүүлсэн нь Кёкүтэнхогийн 37 нас 8 сарыг давж, Шёовагаас хойш түрүүлсэн хамгийн ахмад бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Мэргэжлийн сүмод элссэнээсээ хойш нэг ч өдөр өнжөөгүй (Ковидыг эс тооцвол) монгол эр ийнхүү сүмогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Намрын тэмцээн томчуудын хувьд тун халгаатай тэмцээн болж өнгөрсөн. Ёкозүна Тэрүнофүжи гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон бол гурван арслан фэнүүдийнхээ урмыг дахин хугаллаа. Такакэйшёо 10 давж, нэр төрөө хамгаалсан ч Митакэүми 4 даваатай дуусгаж, озэки цолоо алдлаа. Дөрөвхөн башё арслан цолтой барилдсан тэрээр ирэх башёд 10 давбал цолоо эргүүлэн авах юм. Мөн дөрвөн даваа, 11 унаатай озэки Шёодай 11 дүгээр сарын тэмцээнд тав дахь удаагаа кадобан болно. Өнгөрсөн тэмцээний аварга Ичиножёо 6-9 тэмцээнээ дуусгасан бол сэкивакэ Хоошёорюү, комүсүби Кирибаяма нар 50 хувийн амжилтаа үзүүлж чадлаа.
Монгол бөхчүүд
Ёкозүна Тэрүнофүжи 5-5-5
Сэкивакэ Хоошёорюү 8-7
Комүсүби Ичиножёо 6-9
Комүсүби Кирибаяма 8-7
Маэгашира-3 Тамаваши 13-2
М-14 Чиёошёома 9-6
М-16 Миторюү 5-10
Жюүрёо
Б-2 Азүмарюү С.Тодбилэг 9-6
Б-8 Дайшёохо Ч.Шижирбаяр 7-8
З-9 Хокүсэйхо Э.Даваанинж 9-6
З-13 Оошёоүма П.Дэлгэрбаяр 8-7
Макүшита
Б-9 Тамашёохо Э.Энхманлай 2-5
Б-12 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4
Б-17 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-2
З-34 Араүма Б.Төртогтох 3-4
Б-48 Саданохикари Д.Наранцогт 2-5
З-49 Токисоүма Б.Анхбаяр 3-4
Б-55 Хокүтомарү Н.Чинзориг 5-2
Санданмэ
З-49 Котокэнрюү Г.Билгүүн 5-2
Сэтгэгдэл ( 0 )