Мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн өчигдөр (2022.09.26) Токио хотноо өндөрлөж, Монголын бөх Тамаваши 13 даваатай түрүүлэн, Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.
Тамаваши 37 нас 10 сартайдаа түрүүлсэн нь Кёкүтэнхогийн 37 нас 8 сарыг давж, Шёовагаас хойш түрүүлсэн хамгийн ахмад бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Ингээд Намрын тэмцээний зиндаа бүрийн аварга, тусгай шагналтнуудыг танилцуулж байна.
Аваргууд
Дээд зиндаа - Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил
Катаонами дэвжээ, 37 нас
Монгол, Улаанбаатар хот. 2004 оноос барилдсан.
Жюүрёо - Зүүний 14 Точимүсаши
Касүгано дэвжээ, 23 нас
Сайтама муж. 2021 оноос барилдсан.
Макүшита - Зүүний 36 Дайсэйрюү
Кисэ дэвжээ, 29 нас
Аомори муж. 2011 оноос барилдсан.
Санданмэ - Зүүний 78 Ошёоүми
Нарүто дэвжээ, 21 нас
Ишикава муж. 2020 оноос барилдсан.
Жонидан - Барууны 44 Такахаши
Нишиносэки дэвжээ, 23 нас
Фүкүшима дэвжээ. 2022 оноос барилдсан.
Жонокүчи - Барууны 16 Отани
Миягино дэвжээ, 22 нас
Окинава муж. 2022 оноос барилдсан.
Тусгай шагналтнууд
Шюкүншёо Гарамгай барилдааны шагнал
Маэгашира 1 – Тобизарү
Оитэказэ дэвжээ, 30 нас
Токио хот, 2015 оноос барилдсан.
Маэгашира 3 – Тамаваши
Катаонами дэвжээ, 37 нас
Монгол, Улаанбаатар, 2004 оноос барилдсан.
Кантошёо Дайчин барилдааны шагнал
Маэгашира 4 – Такаясү
Тагоноүра дэвжээ, 32 нас
Ибаракаи муж, 2005 оноос барилдсан.
Гиношёо Уран барилдааны шагнал
Сэкивакэ Вакатакакагэ
Арашио дэвжээ, 27 нас.
Фүкүшима муж, 2017 оноос барилдсан.
Сэтгэгдэл ( 0 )