Димаш Кудайберген дэлхийд хамгийн үнэтэй клип бүтээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Казахстаны дуучин Димаш Кудайберген “The Story of One Sky” дууныхаа шинэ клипийг танилцууллаа. 12 минут үргэлжлэх тус клип хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн үнэтэй клип болсон гэж Димаш өөрөө мэдэгдлээ. Энэ бүтээлд тэр амьдралынхаа 3 жил, 7 сая ам.долларыг зарцуулсан гэнэ. Зохиолоо ч өөрөө бичсэн ажээ.

Клипэнд дайны зураг олон гарах ч үнэндээ энх тайвны тухай дуу гэж Димаш ярьж байна.

Үүнээс өмнө түүхэн дэх хамгийн үнэтэй клип нь Майкл Жексоны Scream клип тооцогдож байлаа. Энэ клипийг мөн 7 сая орчим доллароор бүтсэн гэж үздэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top