Энэ сарын 25-ны Ням гарагт Туркийн бөхийн од Таха Акгуль хуримаа хийлээ. Хуримын ёслолдоо тэр өөрөө хамгийн том бэлэг барьсан нь долоо хоногийн өмнө авсан дэлхийн аваргын алтан медаль нь байлаа.
Хуримын ёслол Анкара хотын хамгийн тансаг ресторанд явагдаж, Туркийн Дэд Ерөнхийлөгч Фуат Октай, Анкара хотын дарга Мансур Яваш, Унгар улсаас тус улсад суугаа Элчин сайд Виктор Матис, Залуучууд, спортын яамны сайд Мехмет Касапоглу, дэд сайд, сонгомол барилдааны олимпын хошой аварга Хамза Ерликая нарын хүндэт зочид ирсэн байлаа.
Ерөнхийлөгч Эрдоган ирэх товтой байсан ч зав зай гараагүй тул утсаар залуу хосод аз жаргал хүссэн байна.
Тахагийн гэргий Бьянка Чекуш унгар бүсгүй. Фитнесс дасгалжуулагчийн ажилтай, мөн модель. Таха түүнд гэрлэх саналаа энэ оны дөрөвдүгээр сард тавьсан гэх бөгөөд хурим Парисын олимпын циклийн төлөвлөгөөнд огт нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байв.
Туркийн хэвлэлүүд Бьянкагийн үзэсгэлэн гоогоос гадна исламын ертөнцийн дэг журмыг сайн мэддэг гэж магтаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Нэг турк бех гэрлээ л биз, маньд ямар хамаатайг нь, юу нь сонин байгааг сайн ойлгохгуй л байна даа, бех гэхээр л юу хамаагуй хамж шимж бичээд байх нь зев уу
Сайн сайхныг хүсьэ
хижабаа зөв зүүгэйсэй билээ дээ.
Uzesgelentei