Энэ сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ болж өнгөрсөн билээ. Украины дайны улмаас ДБНХ-ноос ОХУ, Беларусын тамирчдыг энэ тэмцээнд оролцуулаагүй. Дайн сунжрах нь тодорхой болсон тул хэзээ энэ хоёр улсын тамирчид дэлхийн тавцанд эргэн ирэх нь тодорхой бус.
Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ирэх жилийн дэлхийн аваргын тэмцээн 2023 оны есдүгээр сарын 16-24-нд ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдах хуваарьтай байгаа. Гэхдээ ДБНХ-ноос ДАШТ явагдах газрыг өөрчлөх талаар хэлэлцэж байгаа юм.
Хамгийн сүүлийн албан бус ч найдвартай эх сурвалжийн мэдээллээр 2023 оны ДАШТ-ийг Унгарын нийслэл Будапешт хот хүлээн авах болсон байна.
Будапешт хот эрэгтэй ДАШТ-ийг 1985, 1986, сонгомол барилдааны дэлхийн аваргыг 1958, 1986, гурван төрлийн хамтарсан ДАШТ-ийг 2005, 2013, 2016, 2018 онуудад хүлээн авч байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манай жуулчин бөхчүүдэд хаана болох нь л сонин, эхний тойрогт ялагдаад жуулчин аа хийхэд үзэх харах юмтай газар бол аятайхан л байх байлгүй