Мамиашвили: Шигшээ багаас ч дайчилгаанд хамрагдах тамирчид бий

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш найман хоног өнгөрлөө.

Энэ хугацаанд цэрэг татлагад ямар хүмүүс хамрагдах талаар үл ойлголцол ихтэй, дайчилгаа ч алдаа мадагтай явагдаж байгаа.

“Спорт Экспресс” сонины газраас ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвилигаас бөхчүүдэд зарлан дуудах хуудас ирсэн эсэх талаар тодруулжээ.

Мамиашвили “Мэдээж олон тамирчинд зарлан дуудах хуудас ирсэн. Тэд бүгд ОХУ-ын иргэн. Оросын шигшээ багийн тамирчдаас ч дайчилгаанд хамрагдах хүн бий. Энэ бүхэн хуулийн дагуу явагдаж байгаа. Тамирчид ч хуулиа дагаж мөрдөнө” гэж хариулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЖАН(202.21.109.8) 2022 оны 09 сарын 28

АН-ынхан ард түмнийг гуйлгачин хүн сүрэг гэдэг шдээ, АНыг татан буулгаяааа

0  |  0
Top