Томас Бах Оросын тамирчдын асуудлыг ирэх 7 хоногт шийднэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Олон улсын биатлоны холбооны (IBU) чуулганд видео мэндчилгээ дэвшүүлэхдээ орос, беларусь тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулж болох талаар ярьжээ.

Үндэсний туг далбаа, сүлд тэмдэггүйгээр оролцох хувилбар байгаа талаар тэр онцолсон.

Одоо спортын зарим холбоо орос тамирчдыг тэмцээндээ оруулсан хэвээр байгаа бол нэг хэсэг нь ад үзэж байгаа. Ийм тодорхойгүй байдалд ОУОХ-ноос дангаараа шийдвэр гаргахад бэрхшээлтэй байгаа тул ирэх долоо хоногт Олон улсын спортын холбоодын төлөөлөгч нартай уулзаж, орос тамирчдын асуудлыг шийдэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top