Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн иргэд ОХУ-д НЭГДЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх тухай санал хураалт явагдлаа.

Есдүгээр сарын 23-27-нд таван өдөр явагдсан бүх нийтийн санал асуулгын хуудсыг 100 хувь тоолж, үр дүнг нь танилцуулжээ. ОХУ-ын бүрэлдэхүүнд орохын төлөө Запорожье мужийн оршин суугчдын 93.11 хувь нь саналаа өгсөн бол Бүгд найрамдах Луганск ард улс гэж өөрийгөө тунхагласан Луганск мужийн оршин суугчдын 98.42 хувь нь, Донецк ард улс гэж өөрийгөө тунхагласан Донецкийн оршин суугчдын 99.23 хувь нь, Херсон мужийн иргэдийн 87.05 хувь нь Оросын бүрэлдэхүүнд орохын төлөө саналаа өгсөн байна.

Луганскийн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэнээр Орост нээгдсэн санал хураах хэсгүүдийн ирцийг оруулаад нийт ирц 94.15 хувь болжээ. Санал хураалтад нийт 1 662 607 хүн оролцсон байна.

Запорожье мужид санал хураалтын ирц 85 хувьтай байсан бөгөөд 541 093 хүн санал асуулгад оролцсон бол Донецкт санал хураалтын ирц 97.51 хувь буюу 2 131 207 хүн санал асуулгад оролцсон байна.

Херсон мужид ирц 78.86 хувьтай буюу ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх санал асуулгад 571 001 хүн оролцжээ.

Бүх нийтийн санал асуулгаар Донецк, Луганскийн оршин суугчид бүгд найрамдах улсаа ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байна уу гэсэн асуултад хариулсан бол Запорожье, Херсон мужийн оршин суугчид мужаа Украины бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс байгуулан ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байгаа эсэхт хариулсан юм.

Херсон, Запорожье мужууд нь ОХУ тусгай ажиллагааны явцад Украины үндсэрхэг үзэлтнүүдээс чөлөөлсөн анхны мужуудын нэг билээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 28

ene xeden mujaa avaad l dain zogsoosoi

0  |  0
Pooh(98.253.30.34) 2022 оны 09 сарын 28

MAH Orosuudiin yavuulaj bgaa songuuli yag ijil ilt davuu yallaa gedeg 1han hariy l garna.

0  |  0
Ичиг(59.153.85.10) 2022 оны 09 сарын 28

Оросууд будлиангүй сонгууль явуулна гэж юу байхав дээ.

0  |  1
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 09 сарын 28

Aris unguur vndesereheg vzel pashizam nazitsamaas edgeer ard tvmen yamarj baisan salj baih shigee .ANUiin haryat NVByah bol.ANU sunuh tsag n i udruus udurtil tos bolj bna.ANU iin gar hul har tanhichin tsevsegiin naimachid sunuh ni duhuj dee.\n

0  |  2
БРАВО(192.82.78.32) 2022 оны 09 сарын 28

БАЧР ХҮРГЭЕ

0  |  2
орхон(66.181.160.31) 2022 оны 09 сарын 28

украйнчууд өөрсдөө буруутай эв нэгдэлгүй талцал ийм байдалд хүргэж байна одоо улсаа задалсан урд хойд ерөнхийлөгч нараа барьж дүүжлэх биз

2  |  1
Top