Ираны бөхийн холбооны оффист чөлөөт бөх, сонгомол барилдааны лигийн багийн тэмцээний сугалаа явагдлаа. Лигийн тэмцээнд найман баг оролцох бөгөөд хоёр хэсэгт хуваагдан, тойргийн журмаар өрсөлдөнө. Хэсгийн шилдэг хоёр баг хагас шигшээд шалгарах юм.
ДБНХ-ноос орос, беларусь бөхчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон тул багууд анх удаагаа орос легионер урьсангүй.
Лигийн тэмцээн 11 дүгээр сард эхлэх бөгөөд түүнээс өмнө багууд бүрэлдэхүүнээ тодорхой болгох ёстой. Иранчууд Белград-2022 дэлхийн аваргад түрүүлсэн Албаний шигшээ багийн Зелимхан Абакаровыг ихэд сонирхож байгаа сурагтай. Албани улсад чөлөөт бөхийн дэлхийн аварга хэргэмийг анх авчирсан Зелимхан одоо гэмтлээ эмчлүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар Иранд болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас спортын бүх тэмцээнийг зогсоогоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )