АНУ иргэдээ Оросоос гарахыг уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

 

Москва дахь АНУ-ын элчин сайдын яам иргэддээ хандан, боломж байгаа энэ үед Оросоос гарахыг уриалжээ.

“АНУ-ын иргэдэд Орост зорчихгүй байхыг зөвлөж байна. Орост аж төрдөг, аялж буй АНУ-ын иргэд даруй тус орныг орхин гарах нь зүйтэй” гэж АНУ-ын ЭСЯ мэдэгдэлдээ онцолжээ. ЭСЯ Оросын тал АНУ-ын иргэдийн давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар консулын тусламж авах, Оросоос гарах боломжийг нь хязгаарлан, дайчилгаанд хамруулж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Мэдээлэл дурдсанаар, иргэний нислэг хязгаартай байгаа тул богино хугацаанд нислэгийн тийз худалдаж авах боломжгүй болж байна. Одоогоор автозамууд нээлттэй байгаа тул Оросоос гарах хүсэлтэй иргэдэд аль болох ойрын хугацаанд хилээр гарахыг зөвлөж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top