Согтуугаар машин жолоодсон 99 жолоочид арга хэмжээ авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны аравдугаар сарын 02-ны өдөр нийт 1765 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1433, гэмт хэргийн шинжтэй 69 дуудлага, мэдээлэл иржээ. 

Тодруулбал, нийт гомдлын 99 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл 100, хүний биед халдах 67, эрүүлжүүлэгдсэн 122, хулгайлах гэмт хэрэг 14  тус тус бүртгэдсэн байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цусан дахь спиртийн хэмжээ 0.19 хувиас их бол согтуугаар жолоо барьсан гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Согтууруулах ундаа хэрэгсэл үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаанд хасаж, зөрчлийн хуулиар торгодог билээ.

Харин бусад улс оронд ямар шийтгэлтэй байдгийг эндээс унших боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top