ОУОХ-ны тэргүүн Томас Бах Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулах болзлын талаар ам нээжээ.
Бах “Оросын тамирчид Украинд дайн эхлүүлээгүй. Дайныг эсэргүүцэж, дэглэмээс зайгаа барьсан тамирчдад туг далбаагүй ч гэсэн тэмцээнд оролцох боломжийг олгох ёстой. Бидний зорилго бол тэднийг дэмжих явдал. Гэхдээ бидний мэдлээс хэтэрсэн зүйл их бий. Жишээ нь, зарим орны Засгийн газраас тэмцээнд орох эрхтэй орос тамирчдад ч виза өгөхгүй байна. Нэг хэсэг нь өөрийн тамирчдаа оросуудтай өрсөлдөхийг хориглосон. Зарим улсад орос тамирчдын аюудгүй байдлыг хангаж чадахгүй гэдгээ хэлсэн. Бидний эрх мэдэл хүрэхгүй зүйл байна” гэж мэдэгджээ.
Харин ОХУ-ын спортын зүтгэлтнүүд энэ мэдэгдлийг тамирчид дунд хагалан бутаргах, урван тэрслэх явдал гарахыг санаатайгаар өөгшүүлсэн хэрэг гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Зөв л хэлсэн байнадаг. Ямар хүчээр тулгалтай нь биш. Гоншигонолдоод хол явахгүй дээ. Харин ч элдэв будилаангүй амар...
Оросын тамирчид ихэнх нь цэргийнхэн л байдаг ш дээ, соц үед бол толгой дараалан цэрэг хүчний байгууллагынхан л байдаг байсан даа
Манайд энэ жил болсон жүдогийн тэмцээнд оролцсон оросын багийнхан бараг цэргийнхэн- ахлагчаас ахмад хүртэл цолтой.Тийм байхад тамирчид хамаагүй гэх нь зүгээр заль мэх ,Украйнд оросын цэргийнхэн л байлдаж байгаа биз дээ
ОУОХороо Белорус, ОХУ-ын иргэдийг дотор нь хагалан бутаргах гэсэн хоржин бодлого явуулж байна гэж ойлгогдмоор юм байна.
Зөв