Оросын боксчид олон улсын тавцанд эргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (IBA) Захирлуудын зөвлөлөөс ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрээ цуцалж байгаагаа зарлалаа.

Тус холбооноос “Улс төр спортод нөлөөлж болохгүй. Бүх тамирчдад иргэншил, яс үндэс, оршин суугаа газраас үл хамааран ижилхэн, тэгш эрх олгох ёстой” гэж үзжээ.

Энэ шийдвэр ёсоор ОХУ, Беларусын боксчид өөрийн туг, далбаатай оролцох бөгөөд тус улсын шүүгч, албаны хүмүүс ч эргэн ирэх юм.

Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүнээр ОХУ-ын иргэн Умар Кремлев ажиллаж байгаа билээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.254) 2022 оны 10 сарын 08

Бокс ингээд олимпын терлеес хасагдах болзолоо 100% хангалаа даа

2  |  0
Top