Есдүгээр сарын 16-нд Иранд эхэлсэн ард түмний эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.
Албан бус мэдээгээр 130 гаруй хүн амиа алджээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн 22 настай бүсгүй Махса Амини цагдаа нарын гарт амь үрэгдсэнээс эхэлсэн.
Цагдаа нар түүнийг хижаб өмсгөлөө буруу өмссөн гэж баривчилсан юм.
Гудамж талбайд жагсаж байгаа хүмүүс “Дарангуйлагч сөнөтүгэй”, “Эрх чөлөөт Иран”, “Цагдаа нар алуурчин” гэсэн уриа лоозон барьжээ.
Эмэгтэйчүүд хижабаа тайлж хаян, шатааж, “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” хэмээн уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )