Жүдо ДАШТ: Э.Сумъяабазар эхний тойрогт яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Гэрэл зургийг: Монголын гэрэл зургийн сурвалжилгын баг
 

Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.

Э.Сумъяабазар эхний тойрогт Египетийн 19 настай залуу Youssry Samy-тэй барилдаж, вазаригаар яллаа. Барилдаан дуусахад 1.20 минут дутуу байхад манай бөх сууж үүрэн, оноо авсан.

Цаг дуустал оноогоо найдвартай хамгаалж, хэвтээд нухсаар африк бөхийг буулган авлаа. Тэр дараагийн тойрогт тивийн аваргын 4 хүрэл, Африкийн нээлттэй тэмцээний гурван хүрэл медальтай, Мароккогийн Younes Saddiki-тай барилдах боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.254) 2022 оны 10 сарын 06

Африкийг ч нэг юм ялах байлгуй дээ, угуй бол бехийн орон энэ тэр гэж хеерцеглеж, ДАШТ-д яваад юу хийнэ

0  |  0
Top