Жүдо ДАШТ: Э.Сумъяабазар хоёр давж, Янг Юнг Вейтэй барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Фото: Монголын гэрэл зургийн сурвалжилгын баг

Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.

Э.Сумъяабазар эхний тойрогт Египетийн 19 настай залуу Youssry Samy-тэй барилдаж, вазаригаар яллаа. Барилдаан дуусахад 1.20 минут дутуу байхад манай бөх сууж үүрэн, оноо авсан. Цаг дуустал оноогоо найдвартай хамгаалж, хэвтээд нухсаар африк бөхийг буулган авлаа.

Тэр дараагийн тойрогт тивийн аваргын 4 хүрэл, Африкийн нээлттэй тэмцээний гурван хүрэл медальтай, Мароккогийн Younes Saddiki-тай барилдсан. Мөн л үүрч, оноо аван ялснаар дараагийн тойрогт шалгарлаа.

Дараагийн өрсөлдөгч бол дэлхийн чансааг тэргүүлэгч Тайванийн бөх олимпын мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий гурван медальт Янг Юнг Вей. Вей өмнөх тойрогт Их Британийн бөхийг даралтаар цэвэр ялсан. Манай бөх түүнтэй энэ жил Нурсултан, Улаанбаатарт хоёр удаа таарч барилдан, хоёуланд нь унасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ssss(59.153.115.247) 2022 оны 10 сарын 06

Savaad ug

0  |  0
Зочин(192.82.70.254) 2022 оны 10 сарын 06

Ингээд хотын даргын амьдаагийн концерт дууслаа гэж

0  |  0
Top